Арьсанд тамир дутхад? High-End косметик

Хамаг бие арзайлгасан хүйтэн улирал аль хэдийн эхэлчихжээ.

Гэнэт хүйтнийг мэдэрч хуурайшиж хогжруутсан арьстай хүний

PUT YOUR  HANDS UP

Сүүлийн үед намар хаачиваа гэмээр гэнэт өвөл болох юмаа.

Өнгөлөг гөлгөр толигор чийглэг арьсаа хадгалахад туслах High-End косметик бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Дээд зэргийн чанар

Эссэнснээс илүү чанартай ампул, арьсанд тамир оруулагч гэж хэлэхэд болохоор тос, жижиг биендээ ахадсан гэмээр үр дүнг үзүүлэгч тансаг хэрэглээний косметик.

Дээд зэргийн үр дүн үзүүлэгч хэрнээ олонд сайн танигдаагүй бүтээгдэхүүнүүд.

Estee Lauder Advanced Night Repair Intensive Recovery Ampoule

estee-lauder

Классик загварын бор савлагаатай ампул

Нойр дутуу явдаг, гаднын нөлөөг эмзэгээр хүлээж авдаг бүсгүйчүүдэд тохирсон бүтээгдэхүүн.

Хэрэглэсэн даруй арьсны эмзэгших байдлыг багасган, арьсны эсэргүүцэх чадварыг нэмж өгнө.

Олон хоногийн аяллаар явах гэж байгаа бол энэ ампул хэдэн ширхэг байхад л хангалттай.

Жижиг савлагаатай авч явахад авсаархан байдал нь танд илүү таалагдах болно.

60 ширхэг нь 150 ам доллар орчим

Lancome Absolue L’Extrait Ultimate Rose Serum Masklancome_absolue_l_extrait_mask

Ягаан өнгийн загасны дүрс бүхий хэлбэртэй шинээр гарсан маск.

Сарнайн үүдэл эсний найрлагатай дээд зэргийн амьдрах чадварыг харуулсан энэхүү сэрумийг суурь бүтээгдэхүүнтэй хольж түрхэнэ.

Суурь сүүн шингэнтэйгээ холиод нүүрээ хүзүү бүхэлд нь түрхээд 5-10минутын дараа хөнгөн арчиж авна.

30мл 510 ам доллар орчим

Dior Prestige Le Nectardior-prestige

Хөнгөн хэдий ч хангалттай тэжээл агуулсан этгээд хэлбэрийн савлагаатай эссэнс.

Эмзэг арьсанд зориулсан энэхүү бүтээгдэхүүнийг диорынхон удаан хугацаанд судалгааны дүнд гаргаж авсан.

15 жил гарны судалгааны дүнд гарсан учир сэтгэл шингэсэн гэж хэлж болно.

Гөлгөр чанга арьсыг хурдан хугацаанд бий болгогч энэхүү бүтээгдэхүүнийг нэг хэрэглээд үзэхэд гэмгүй шүү.

30мл 425 ам доллар орчим

La prairie Skin Caviar Essence-In-Lotion

14730501_600603346814399_3269939012546068480_n

Арьсаа бүрэн амрааж их хэмжээний чийг өгөхийг хүсвэл шинээр гарсан энэхүү бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулаарай.

Сүүн шингэн шиг том савлагаатай ч хэдэн дусал л түрхээд хангалттай үр дүн үзнэ.

Нэг төрлийн ууршуулах аргаар гаргаж авсан caviar water нь арьсны өнгийг засахаас гадна чангалах чийгшүүлэх үр дүнг зэрэг өгнө.

Амин хүчил, витамин, минерал их хэмжээгээр агуулсан caviar учир тансаг хэрэглээг мэдрүүлнэ.

Нүүрээ бүрэн цэвэрлэж сэрумны өмнө түрхэх нь үр дүн үзэхэд тустай.

150мл 280 ам доллар орчим

Cle de peau La crème

Дахин шинэчлэгдэж шинээр гарсан суурь тос.

Цайруулах үрчлээ арилгах бүх талаар баталгаа авсан Cle de peau агууламж, дизайн, үнэр, үр дүн гэсэн бүх талаараа төгс бүтээгдэхүүн.

Арьсны гадаргаас гүний давхарга төдийгүй эсийн төвшинд төвлөрөн үйлчилгээ үзүүлэх ба гүнээс нь чангалан нүүрний хэлбэрийг засах нь түүний бусдыг өөрийгөө татах хамгийн том чадвар юм.

30мл 650 ам доллар орчим

Chanel Sublimage L’Expraitchanel-sublimage

“Ногоон алмаз” хэмээн дуудагдах vanilla-planifolia үл исэлдүүлэгчийг өтгөрүүлэн өөртөө шингээсэн анти эйжинг бүтээгдэхүүн.

Арьсыг нөхөн сэргээх шинээр төрүүлэх, хамгаалах тал дээр анхаарал төвлөрүүлсэн маш бага хэмжээгээр хэрэглэсэн ч арьсанд бүрэн үр дүн үзүүлэх нь түүний чадвар.

“Арьсанд тамир өгөгч” нэр түүнд яг тохирсон.

Эссэнсний баяжмал байдлыг хоёр дахин нэмэгдүүлэн өөртөө агуулсан бүтээгдэхүүн.

Тос юмуу сэрумээс мэдэрч чадахааргүй гайхалтай этгээд агууламж.

15мл 620 ам доллар орчим

Amore Pacific The Essential Creme Fluid 

Сүүлийн үед хэт тослог биш хэрнээ тосны хэмжээний үр дүнг үзүүлэх бүтээгдэхүүний эрин ирээд байгаа.

Хурдан шингэдэг учир олон давтан түрхсэн ч хүнд мэдрэмж төрүүлэхгүй ус тосны агууламж нь яг тохирсон.

Cushion pact анх гаргаж дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Amore энэхүү бүтээгдэхүүнийг гаргаж авахын тулд бие даан нэвтрүүлсэн Neutra-Melting технологийн дагуу чийг тэжээлийн найрлагыг кабсул хэлбэрт оруулан зууралдахгүй богино хугацаанд тэжээл өгөх чадварыг харуулсан. Арьсныхаа гүнд хүртэл тэжээл өгөхийг хүссэн бүсгүйчүүд үүнийг сонгоорой.

90мл 110 ам доллар орчим

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s