Гоо сайхны бүтээгдэхүүний найрлага

1526199_764106936965122_6221497807707018125_n

Alpha Hydroxy Acid:AHAs

Арьсны өнгөн хэсгийн үхсэн хэсгийг хуулж, өнгөний балансийг тохируулж өгнө. Жимснээс гаргаж авсан бодисын найрлага доод тал нь 10%-с дээшгүй байх хэрэгтэй. Хэт их хэрэглэвэл арьс цочироох муу талтай байдаг учир өдөрт AHAs агуулсан нэг төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж хэт ягаан туяанаас хамгаалсан бүтээгдэхүүн давхар хэрэглэхээ бүү мартаарай.

Beta Hydroxy Acid: BHAs
Гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэгддэг BHAs нь салицилийн хүчлийн нэг төрөл юм. AHAs-г бодвол арьсанд өгөх цочрол бага үрэвслээс сэргийлэх үр дүнтэй. Тосонд уусамтгай BHAs нь арьсны өнгөн хэсгийн үхсэн хэсгийг арилгахаас гадна арьсны гүнд нэвтрэн орж нүхжилтэнд үүссэн бохирдлыг хүртэл арилгадаг. Батгатай арьсанд хэрэглэвэл маш үр дүнтэй.

Retinoid
Үрчлээ арилгах зорилгоор ихээхэн ашигладаг антиоксидант нь А витамин хамгийн ихээр агуулсан. Үрчлээ сэвх толбо багасган гэмтсэн арьсыг сэргээж өгнө. Арьс хуурайшиж загатнуулах зэрэг муу үр дагавар байдаг учир үүнээс сэргийлсэн пантенол (провитамин В5) эсвэл Е витамин найрлагад нь хамт орсон эсэхийг шалгах хэрэгтэй. Рэтинойд найрлагатай бүтээгдэхүүн түрхсэний дараа хэт ягаан туяанаас хамгаалсан бүтээгдэхүүн заавал түрхэх хэрэгтэй.

Antioxidant
Нарны туяа, тамхины утаа, бохирдол нь арьсыг хурдан хөгшрүүлдэг. Үүнээс хамгаалах бодис нь антиоксидант юм. Коэнзим Q10, С витамин, идебенон, вандуй, усан үзмийн үрээс гаргаж охь, ногоон цай зэрэг нь хүчтэй антиоксидант агуулсан байдаг.

Awesome_antioxidants

Hyaluronic acid
Өөрийнхөө жингээс 1000 дахин илүү чийг агуулсан байдаг учир арьсыг чийглэг байлгаж гадна хорт вирус халдварлах зэргээс хамгаалдаг. Тэжээл өгөх зорилгоор ихээхэн ашигладаг.

Этилийн спирт(ethanol)
Арьсанд сэнгэнэсэн мэдрэмж өгөх чадвартай. Иймээс нүүр цэвэрлэгч шингэн, үсний тоник, үнэртэй ус зэрэгт ашиглагддаг. Этилийн спиртийн хэмжээг бага зэрэг нэмээд өгвөл ариутгал, цэвэрлэгээ хийж өгөх ч чадвартай.

Парабены(parabenes)
Нян бактери, хөгц үүсэхийг таслан зогсоон, хоол хүнс эм тариа зэрэг олон салбарт ашиглагддаг хамгаалах бодис юм. Гэвч арьсанд хөгшрөлт үүсгэдэг нэг гэмтэй. Сэвх толбо, үрчлээ үүсэх шалтгаан болдог учир болгоомжлох хэрэгтэй.

parabenes-o-parabenos

Аллантоин(allantoin)
Европ болон азийн орнуудад ургадаг окопник навч болон үндэснээс гаргаж авсан бөгөөд арьсыг тайвшруулах эрүүлжүүлэх, эсийг дахин төлжүүлэх үр дүнтэй.

Зуун наст(aloe)
Зуун настын навчинд амины хүчил, витамин, фермент зэрэг олон төрлийн минерал их хэмжээтэй агуулагдсан байдаг. Зуун настын навчнаас гаргаж авсан охь нь хүчтэй чийгшүүлэх чадвартай байдаг бөгөөд мөн pH балансыг тохируулж өгдөг.

hqdefault

Балжин гарам(camomile)
Балжин гарам нь тайвшруулах үл исэлдүүлэх үр дүнтэй. Балжин гармын тосонд байдаг бисаболол болон хамазулен агуулагдсан байдаг.

Шио тос(shea butter)
Африкт каритэ модноос гаргаж авсан тос юм. Арьсанд чийг дутагдахаас хамгаалах чадвартай. Арьсны гүнд нэвтрэн орж тэжээл өгдөг.

Глицерин(glycerin)
Глицеринийг ногооноос гаргаж авдаг бөгөөд арьсанд маш сайн тэжээл өгдөг. Ямар нэгэн цочрол өгөхгүй тайвшруулах үр дүн хүртэл байдаг.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s